
Нийслэлийн Монгол ардын намын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Нийслэлийн МАН-ын хорооны даргын тайлан
2. Нийслэлийн МАН-ын хорооны даргыг шинээр сонгох
3. Бүтэц, зохион байгуулалтын асуудал багтсан.
Мөн Нийслэлийн МАН-ын хорооны 36 дугаар Бага хурал шинэ тэргүүлэгчээ сонголоо. Хуралд Х.Нямбаатар тайлангаа тавьж, Нийслэлийн МАН-ын хорооны даргад Б.Пүрэвдагвыг тэргүүлэгчдээс нэр дэвшүүлсний дагуу тэрбээр Бага хуралд илтгэл танилцуулж, хуралд оролцсон 480 гишүүдийн дунд нууц санал хураалт явуулснаар гишүүдийн олонх буюу 97.4 хувийн дэмжлэгтэйгээр Б.Пүрэвдагва сонгогдлоо.




