ТББХ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг чөлөөлөхийг 77,8 хувийн саналаар дэмжлээ

Хуваалцах:
ТББХ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг чөлөөлөхийг 77,8 хувийн саналаар дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чөлөөлөгдөх өргөдлөө энэ сарын 17-нд гаргасан. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авсангүй. Тиймээс У.Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувийн саналаар дэмжлээ. Маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэнэ.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх