Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн цэц хаягдсан улс төрчдийн цуглуулга болсон

hi

 

Шүүхийн хуультай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчдийг томилон, хариуцлага тооцдог байдлаас татгалзаж байгаатай холбогдуулан, АН-аас өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: “УИХ баталсан хуулийнхаа хариуцлагыг дааж сур. Шүүхийн хууль хэрэгжээд ирэхээр алдаа оноо нь гарч ирдэг. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2012 онд шүүхийн багц хуулийг УИХ-д оруулан баталж байсан. Шүүгчид анх удаа нөлөөллийн мэдүүлэг бичдэг, шүүхийн өмнөх шатанд иргэд эвлэрүүлэн зуучлалаар асуудлаа шийддэг, иргэд шүүх хуралд хамт буун хэрэг шийддэг байсныг алга болгосон. Хуулийн үр дүнд Монголын хуульчдын хороо байгуулагдан хуульчид өөр өөрсдийн асуудлыг мэддэг болсон. Бодлогын алдааг бодлогоор засан залруулдаг.

Үндсэн хуулийн цэц гэдэг бол үндсэн хуулинд захирагддаг болохоос биш улс төрчдийн гар хөл биш. Үндсэн хуулийн цэц УИХ-ын байнгын хороо шиг болж улс төрчдийн дохиур болж дууслаа. Үндсэн хуулийн цэц улс төрийн карьер нь дууссан хүмүүсийн очдог газар, хаягдсан улс төрчдийн цуглуулга болсон. Төрийн хууль, бодлого шийдвэр иргэдийн санал санаачилгад тулгуурласан, судалгаанд суурилсан байх ёстой” хэмээв.

Мөн “2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн 60 гаруй хувь нь залуу улс төрчид байсан. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзан үзэн туршлагатай, ардчиллын алтан хараацай болсон тэмцэгчдээ нөхөн сонгуульд нэр дэвшүүлсэн” гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1