Цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Хуваалцах:
Цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Цагаан сарын баярыг угтан ирэх 2027 оны нэгдүгээр сарын 10-нд мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг "Төв цэнгэлдэх хүрээлэн"-д дахин зохион байгуулахаар болжээ. "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааны эхний гурван өдөр 169 тонн мах, 14 тонн цагаан идээ, жимс жимсгэнэ буюу нийт 6.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Энэ худалдаанд 20 аймгийн аж ахуйн нэгж, малчид өргөтгөсөн худалдаанд оролцож, 53 автомашин, 25 асарт мах, цагаан идээ, бусад бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулж байна. Иргэдийн худалдан авалт сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд цагаан идээний нэг асар дунджаар 15 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулаад байгаа аж. ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мах, цагаан идээгээ худалдан борлуулж буй малчид болон худалдан авагчилтай уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонссоны үндсэн дээр “Өвлийн идэш” нэгдсэн арга хэмжээний үргэлжлэх хугацааг ирэх арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл сунгана гэдгийг хэллээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх