Хувь хүний орлогын албан татварт 2027 онд тусгай шатлал үйлчилнэ
Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээнд мөн томоохон өөрчлөлт оруулсан. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл дараах тусгай шатлалыг хэрэгжүүлнэ.
|
Жилийн албан татвар ногдуулах орлого |
2027 онд ногдуулах татвар |
|
0–9,504,000 ₮ |
0% |
|
9,504,000–120 сая ₮ |
9,504,000 ₮-өөс давсан хэсэгт 10% |
|
120–180 сая ₮ |
11,049,600 ₮ + 120 саяас давсан хэсэгт 15% |
|
180 сая ₮-өөс дээш |
20,049,600 ₮ + 180 саяас давсан хэсэгт 20% |
Иймээс 2027 онд жилийн албан татвар ногдуулах орлого 9,504,000 төгрөг хүртэл бол тухайн орлогод 0 хувийн татвар ногдуулна. Мөн 120 сая төгрөгөөс дээш орлоготой болсон гэдэг шалтгаанаар бүх орлогод 15 хувь ногдуулахгүй, зөвхөн тухайн шатлалын босгоос давсан хэсэгт өндөр хувь хэрэглэнэ.
Энэ нь 2027 онд хэрэгжих шилжилтийн зохицуулалт бөгөөд 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс өөр шатлал үйлчлэхээр хуулиар тусад нь тогтоосон юм.




