НӨАТ төлөх хугацааг тодорхой нөхцөлөөр хойшлуулах боломжтой болно

Хуваалцах:
НӨАТ төлөх хугацааг тодорхой нөхцөлөөр хойшлуулах боломжтой болно

2027 оноос татварын хууль тогтоомжийн даган мөрдөлтийн үнэлгээ нь “сайн” буюу түүнээс дээш НӨАТ суутган төлөгч хүсэлт гаргавал НӨАТ төлөх хугацаагааг нэг сар хүртэл хойшлуулах боломжтой болно. Эхний хойшлуулсан татвараа бүрэн төлсөн бөгөөд сайн үнэлгээгээ хадгалсан бол дахин хүсэлт гаргаж, хоёр сар хүртэл хугацаагаар сар бүр тэнцүү төлөх нөхцөлөөр хойшлуулах боломжтой. Ижил төстэй боломжийг импортын НӨАТ-д мөн олгожээ.

Харин хойшлуулсан татвараа бүрэн төлөөгүй, хууль даган мөрдөлтийн үнэлгээ буурсан, эсхүл цахим төлбөрийн баримт олгоогүйг нь тогтоосон бол хойшлуулсан шийдвэр хүчингүй болж, татварын өр хураах ажиллагаа эхэлнэ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх