С.Мөнхсүх: Борлуулалт хийж чадахгүй байхад ямар юмных нь ногдол ашиг байх вэ дээ"

Хуваалцах:
С.Мөнхсүх: Борлуулалт хийж чадахгүй байхад ямар юмных нь ногдол ашиг байх вэ дээ"

Монгол Улс Оюутолгойгоос гурван их наядын ногдол ашиг хүртэхтэй холбоотойгоор бэлнээр олгоно, төсөл хөтөлбөрүүд санхүүжүүлнэ гэх мэтээр асуудал үүссэн. Харин өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнийг дуудаж уулзан "Иргэдийн дансанд олгох" чиглэл өгсөн юм.

Тэгвэл "Оюутолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх "Борлуулалт хийж чадахгүй байхад ямар юмных нь ногдол ашиг байх вэ дээ" хэмээн хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

Учир нь, Монгол Улсын Гашуунсухайт боомттой хиллэдэг Хятадын Ганцмод боомтын засвар үйлчилгээ сунжрах болсноор “Оюутолгой” ХХК баяжмалаа экспортлоход хүндрэл учирсан бөгөөд орлогынхоо дөрөвний гурвыг алдах эрсдэл үүссэн аж. Энэ нь монголчуудын хүсэн хүлээсэн ногдол ашиг олгоход хүндрэл дагуулж эхэлжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх