С.Бямбацогт: М.Энхцэцэг гишүүний биед халдсан гэх Б.Найдалаа сайдын туслахад хариуцлага тооцох ёстой

Хуваалцах:
С.Бямбацогт: М.Энхцэцэг гишүүний биед халдсан гэх Б.Найдалаа сайдын туслахад хариуцлага тооцох ёстой

Төрийн ордонд өчигдөр буюу лхагва гарагт Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах эмэгтэй УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн биед халдсан байж болзошгүй үйлдэл гаргасан болзошгүй бичлэг олон нийтийн сүлжээнд ил болсон. 

Уг үйл явдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Халдашгүй байдлын дэд хороонд хандахаа мэдэгдсэн юм. Тэгвэл УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр чуулганы эхэнд "Б.Найдалаа сайдын туслахад хариуцлага тооцож, шаардлагатай бол УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдах ёстой. УИХ-ын гишүүн ард түмнийг төлөөлөх, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь хэн ч саад болох ёсгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх