“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Хуваалцах:
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. 

Энэ станц орон нутгийн эдийн засгийг тэлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, залуучууд орон нутагтаа ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, төр, хувийн хэвшил, орон нутгийн түншлэлд суурилсан бодит бүтээн байгуулалт болж байгааг Ерөнхийлөгч хэлж, хамт олонд талархал илэрхийлэв. 

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ 79 хувийг дотоодоос, 21 хувийг импортоор хангадаг.

2025 онд  цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 12.6 тэрбум киловатт цагт хүрч, 2024 оны түвшнээс 8.4 хувиар өссөн. Энэ онд 13.6 тэрбум киловатт цагт хүрч өмнөх оны түвшнээс 7.5 хувь өсөх урьдчилсан тооцоотой байна. 

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” жилд 489 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн 440 сая киловатт цаг цахилгаан эрчим хүчийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлж, ойролцоогоор 150 мянган айл өрх, аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр,  30 мянган айл өрхийг дулаанаар хангах юм. 

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Түүнчлэн манай улсын газар тариалан, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн гол түшиц нутаг болох Сэлэнгэ аймагт тариаланчид үйлдвэрлэлээ өргөжүүлэх, жижиг, дунд бизнес хөгжих, шинэ ажлын байр бий болох, хүнсний үйлдвэрүүдийн тогтвортой үйл ажиллагааг хангах боломж бүрдэх юм.

Үндэсний хэмжээнд манлайлж, хөрөнгө оруулсан болон төслийг хариуцан гүйцэтгэж байгаа станцын хамт олон, инженер, техникийн ажилтнууд болон гэр бүлд нь Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүсэв.

Эх сурвалж: ЕТГ


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих