
“Aquaman”-ийн жүжигчин хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж буй талаар “PEOPLE” сэтгүүл мэдээлжээ. Хердийн хэвлэлийн төлөөлөгч "Жирэмсний эхэн үедээ байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Амбер болон Оонаг Пэйжийн хувьд баяртай байгааг хэлэхэд таатай байна” гэжээ. Херд 2021 оны дөрөвдүгээр сарын 8-нд охин Оонаг Пэйжийн ээж болсон. Херд өмнө нь Жонни Депптэй гэрлэж байсан бөгөөд 2022 оны зун олон нийтэд ил болсон, маргаантай шүүх хуралд оролцож байв. Энэхүү маргааны дараа жүжигчин Испанийн Мадрид хот руу нүүсэн. Шүүх хуралдааны дараа 2022 оны зургаадугаар сард Херд NBC News-ийн Саванна Гутрид өгсөн ярилцлагадаа гэр бүлдээ анхаарлаа хандуулахаар төлөвлөж буйгаа хэлээд "Би бүтэн цагаар ээж болно. Өмгөөлөгчидтэй уулзах шаардлагагүй болно" хэмээж байв. Хожим нь "Гал түймэр" кинон дээр Хердтэй хамтран ажиллаж байсан найруулагч Конор Аллин PEOPLE-д ярилцлага өгөхдөө Хердийн талаар "Испанид хамгийн сайхан амьдралаар амьдарч, аз жаргалыг жинхэнэ утгаар нь мэдэр байгаа" гэжээ. Амбер Херд хуучин нөхөр Жонни Деппийг бие, сэтгэлийн дарамтад амьдруулж, хүчирхийлдэг байсан гэж буруутгасан. Үүнийг Жонни Депп эрс эсэргүүцэж, өөрийн нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгсөн. Улмаар, Тангарагтны шүүхээс Амбер Хердийг салсан нөхрийнхөө нэр хүндэд халдсан гэж үзэж, Жонни Деппид 15 сая долларын нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
https://www.yahoo.com/entertainment/amber-heard-expecting-baby-no-160000384.html





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу