Францын Засгийн газар хэмнэлтийн төсвийг дэмжиж буйтай холбогдуулан тус улсад өрнөж буй жагсаал хүрээгээ тэлсээр байна

Хуваалцах:
Францын Засгийн газар хэмнэлтийн төсвийг дэмжиж буйтай холбогдуулан тус улсад өрнөж буй жагсаал хүрээгээ тэлсээр байна

Франц даяар өнгөрсөн пүрэв гарагт өрнөсөн үйлдвэрчний эвлэлүүд болон шар хантаазтнуудын хөдөлгөөн, оюутнууд,  янз бүрийн салбарын ажилчдын оролцсон улс орон даяарх томоохон жагсаалд хэдэн зуун мянган жагсагч оролцжээ. Франц улс хэдэн долоо хоногийн турш эсэргүүцлийн жагсаалтай тулгарч байгаа бөгөөд есдүгээр сарын дундуур анги танхимын хэт ачаалал, багш нарын хомсдол, их дээд сургуульд элсэхтэй холбоотой асуудлын эсрэг эхэлсэн оюутнуудын жагсаалаас үүдэлтэй юм. Энэхүү хөдөлгөөний цар хүрээ өргөжиж, үйлдвэрчний эвлэлүүд оюутнуудын гомдлыг дэмжиж, амьжиргааны өртөг, шатахууны үнийн өсөлтийн эсрэг гудамжинд жагсаж байна.

Албаны эх сурвалжуудын мэдээлснээр жагсаалд ойролцоогоор 600,000 хүн оролцсон бол үйлдвэрчний эвлэлүүд 1.5 сая гаруй хүн оролцсон гэж мэдэгджээ. Энэхүү жагсаал нь Францын хууль тогтоогчид 2027 оны төсвийн хуулийн төслийн эхний хэсгийг хүлээж аваагүйгээс хойш нэг хоногийн дараа болсон байна. Засгийн газраас өргөн барьсан төсвийн анхны төсөл одоо Сенатад шилжих бөгөөд 12 дугаар сарын 09-нд санал хураалт явуулахаар товлогджээ. Хуулийн төсөл Үндэсний Ассамблейд буцаж ирэхээс өмнө парламентын хороо талуудын хооронд зөвшилцөлд хүрэх оролдлого хийх юм.

70 мянга гаруй цагдаагийн албан хаагчийг ажиллуулна

Францын Дотоод хэргийн сайд Лоран Нуньес пүрэв гарагт 70 мянга гаруй хууль сахиулах албан хаагчийг ажиллуулна гэж мэдэгджээ. Тэрбээр аюулгүй байдлын хүчний үндсэн зорилго  нь жагсаал цуглааныг тайван эмх замбараагүй байдал үүсгэхгүйгээр зохион байгуулах юм гэжээ.

Эрх баригчид Парист үйлдвэрчний эвлэлээс санал болгосон эсэргүүцлийн маршрутад хязгаарлалт тавьж, оронд нь өөр маршрут баталсан байна. Энэхүү шийдвэр нь 10 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд болсон хүчирхийллийн дараа Засгийн газар аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авч эхлээд байгаа юм.

Төсвийн төлөөх тэмцэл үргэлжилсээр байна

Дөрөвдүгээр сард болох сонгууль хүртэл зургаан сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед санал асуулгын дүнгээр хэт барууны үзэл баримтлалтай "Үндэсний нэгдэл" (National Rally) намын Марин Ле Пен тэргүүлж, харин хэт зүүний "Франц бөхийхгүй" (France Unbowed) намын тэргүүн Жан-Люк Меланшон хоёрдугаар байрт бичигдэж байна. Ийм нөхцөлд Ерөнхийлөгч Эммануэль Макроны Засгийн газар 2027 оны төсвөө аль нэг нам нь олонх болоогүй парламентаар батлуулахаар зүтгэж байна. Франц улс төрийн өр болон төсвийн алдагдлын томоохон хямралтай нүүр тулж байгаа юм.  Францын эдийн засгийн нөхцөл байдал санхүүгийн зах зээлд түгшүүр төрүүлж, Европын холбооны зүгээс ч шахалт үзүүлэхэд хүргээд байна.

https://www.yahoo.com/news/articles/france-braces-nationwide-strike-government-093544190.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих