
Нийтийн өргөдлийн цахим системд 100 мянга болон түүнээс дээш иргэний санал авсан нийтийн өргөдлийг УИХ-аар хэлэлцэж, холбогдох хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулдаг. Харин энэ удаад "Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хууль бус хөрөнгийг хурааж, 100 саяас дээш төгрөгийн дүнтэй бол бүх насаар нь хорьдог байх" өргөдөлд 100.207 иргэн гарын үсэг зурснаар УИХ-аар хэлэлцэх шаардлагыг хангажээ. Энэхүү өргөдлийг иргэн Б.Болдбаатар аравдугаар сарын 2-нд санаачилж, 37 хоногийн хугацаанд дээрх саналыг авсан байна.





















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








