
Ардчилсан намын зарим гишүүн өнгөрөгч тус намын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, генсек С.Баярцогтыг огцруулах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн. Мөн арваннэгдүгээр сарын 14-нд АН-ын Онц их хурлыг зарлан хуралдуулах болсныг мэдээлсэн юм. Энэ асуудалд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин “АН-ын Хяналтын ерөнхий хорооны шийдвэр нь намын дүрмийг дагаагүй, Үндэсний бодлогын хорооны эрх мэдэл рүү халдсан хууль бус шийдвэр. Тиймээс үүнийг ҮБХ-гоор хэлэлцэнэ. АН-ын Онц их хурлыг намын дарга болон ҮБХ-ноос зарлаагүй.
Мөн намын ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах эрх мэдэл ҮБХ-нд байдаг. Намын Хяналтын ерөнхий хороо ҮБХ-ны гаргадаг шийдвэрт хөндлөнгөөс оролцож байгаа нь дүрэм зөрчиж байгаа явдал.
Хяналтын ерөнхий хорооны шийдвэр албан бичгээр ирсний дараа холбогдох байгууллагууд хуралдаж, шийдвэрээ гаргана гэв.




