Хүүхдийн хоолны зардлыг 1100-1500 төгрөгөөр нэмнэ

Хуваалцах:
Хүүхдийн хоолны зардлыг 1100-1500 төгрөгөөр нэмнэ

2027 оны улсын төсөвт цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны өртгийг өдөрт 7700 төгрөг, ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдын үдийн хоолны өртгийг 5600 төгрөг байхаар төлөвлөжээ. Үүнд, хүнсний түүхий эдийн зардлаас гадна хоол үйлдвэрлэлтэй холбоотой цалин, тоног төхөөрөмжийн нөхөн хангалт, цахилгааны зардлыг тооцсон байна.

Мөн сургуулийн үдийн хоолны нэг хүүхдэд ногдох зардлыг одоогийн 2500 төгрөгөөс 3500 төгрөг болгох аж. Үүн дээр хүний нөөцийн цалин, тоног төхөөрөмжийн нөхөн хангалт, цахилгааны зардалд өдөрт дунджаар 2100 төгрөг тооцсоноор үдийн хоолны нийт өртөг 5600 төгрөгт хүрэх юм байна.

Харин цэцэрлэгийн хүүхдийн хүнсний түүхий эдийн зардлыг 1100 төгрөгөөр нэмэгдүүлж, 4100 төгрөг болгохоор төлөвлөжээ. Үүнд эцэг эх, асран хамгаалагчийн хариуцах 1000 төгрөгийг нэмбэл хүнсний зардал 5100 төгрөг болно. Мөн хоол үйлдвэрлэлийн бусад зардалд өдөрт нэг хүүхдэд дунджаар 2600 төгрөг тооцсоноор нийт өртөг 7700 төгрөг болох юм байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх