
Нийслэл хотын гэр хорооллын айл өрхөөс угаарын хий өссөн тухай дуудлага мэдээлэл нэмэгджээ. Энэ тухай Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс мэдээлснээр, нэгдсэн хяналтын төвд өнгөрсөн шөнө буюу арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө нийт 114 өрхөөс угаарын хий өссөн тухай мэдээлэл ирүүлж, 342 иргэний эрүүл мэнд, амь насыг аюулаас сэргийлжээ. Иргэд угаарын хийн дуудлага өгөх бол 7011 9410 дугаарын утсанд холбогдох юм байна.




