Автобусны байршлыг харуулах шинэ системийг ирэх сарын 1-нээс ашиглаж эхэлнэ

Хуваалцах:
Автобусны байршлыг харуулах шинэ системийг ирэх сарын 1-нээс ашиглаж эхэлнэ

Энэ онд нийтийн тээврийн үйлчилгээнд 160 орчим шинэ автобусаар парк шинэчлэл хийж буйг хотын дарга мэдэгдсэн ч  иргэдийн хувьд хэдэн цагаар автобус хүлээх нь хэвээр байна. Ялангуяа ажлын цаг эхлэх, дуусах үед  автобусны хүлээлт нэмэгдэж, нийтийн тээврийн хүртээмж хангалтгүй байгаа талаар иргэд байнга шүүмжилдэг. Мөн UBCARD аппликэйшн зарим үед ажиллахгүй болж, автобусны байршлыг бодит цагт харах боломжгүй болдог байна. 

Үүнтэй холбоотойгоор автобус бүрд GPS суурилуулж, байршлыг иргэдэд шууд харуулах санал НИТХ-ын зарим төлөөлөгчөөс гарсан.  Харин Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн 2024 оноос автобусны парк шинэчлэлтэй уялдуулан цахим төлбөрийн болон удирдлага, хяналтын дэд системийг ашиглалтад оруулсан. Уг систем автобусны байршлыг бодит цагийн горимоор харуулдаг ч серверийн алдаа, сүлжээний тасалдал гарч байгааг тайлбарлав.

Тэрбээр системийн хөгжүүлэлтийг хариуцсан компани болон ашиглагч “Улаанбаатар смарт” компани алдааг засаж, сайжруулалт хийж байгаа бөгөөд шинэ системд бүрэн шилжихээр ажиллаж байгааг мэдээллээ. Тодруулбал, системийг хүлээн авах комисс ажилласан бөгөөд арванхоёрдугаар сарын 1-нээс хуучин системийг зогсоож, шинэ системээр автобусны гүйцэтгэл болон хяналтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх