Нийслэлийн МАН-ын даргад заалнаас нэр дэвших хүнгүй тул Б.Пүрэвдагва ганцаараа нэр дэвшинэ

Хуваалцах:
Нийслэлийн МАН-ын даргад заалнаас нэр дэвших хүнгүй тул Б.Пүрэвдагва ганцаараа нэр дэвшинэ

Нийслэлийн МАН-ын 36 дугаар Бага хурал үргэлжилж байна. Хурлын эхэнд Хотын дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн дөрвөн жилийнхээ ажлын тайланг танилцуулсан бөгөөд хуралд оролцогчид "Хангалттай" гэсэн үнэлгээ өгчээ. Мөн нийслэлийн МАН-ын даргад заалнаас нэр дэвших хүн байхгүй тул Б.Пүрэвдагва ганцаараа Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшиж байна. Энэ удаагийн хуралд Нийслэлийн Монгол Ардын Намын 78 мянга гаруй гишүүнийг төлөөлж, 489 төлөөлөгч оролцож байгаа аж.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх