Нийслэлийн МАН-ын Бага хуралд Х.Нямбаатар цахимаар тайлан тавьж байна

Хуваалцах:
Нийслэлийн МАН-ын Бага хуралд Х.Нямбаатар цахимаар тайлан тавьж байна

Нийслэлийн МАН-ын хорооны хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ.  МАН-ын дүрэмд зааснаар Улаанбаатар хотын захирагч Нийслэлийн МАН-ын хороог удирддаг тул энэ хүрээнд улс төрийн эрх мэдлийг Б.Пүрэвдагва даргад шилжүүлэх үйл явц өрнөнө. Нийслэлийн МАН-ын хорооны дарга  Х.Нямбаатар энэхүү хуралд цахимаар оролцож, тайлангаа тавьж буй юм.  Тэрбээр Нийслэлийн МАН-ын хорооны даргаар хоёр жил гаруй хугацаанд ажилласан бөгөөд 2024 оны орон нутгийн сонгуульд нийслэлийг удирдаж ороод үнэмлэхүй ялалт байгуулсан юм.

Нийслэлийн МАН-ын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр удирдлага болон бүтцээ шинэчлэхээр төлөвлөсөн. Нийслэлийн МАН-ын даргад  Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн.   Нийслэлийн МАН-ын Бага хурал 489 гишүүнтэй, энэ удаагийн хурлаар дэд дарга нарыг ч шинээр сонгохоор байгаа юм.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх