Алс Дорнодын боомтоор дамжуулан, Монголоос коксжсон нүүрсийг Энэтхэгт хүргэх туршилтын тээвэрлэлтийг эхлүүлжээ

Хуваалцах:
Алс Дорнодын боомтоор дамжуулан, Монголоос  коксжсон нүүрсийг Энэтхэгт хүргэх туршилтын тээвэрлэлтийг эхлүүлжээ

“Eurasia Energies” компани ОХУ-ын Алс Дорнодын боомтоор дамжуулан, Монголоос 11-12 мянган тонн коксжсон нүүрсийг Энэтхэгт хүргэх туршилтаа эхлүүлээд байгаа ажээ. Оросын шинжээчид шинэ замыг ОХУ-ын Энэтхэгт нийлүүлдэг нүүрсний экспортод нөлөөлнө гэж үзэхгүй байгаа ч хэрэв хэмжээ нэмэгдвэл Кузбассын нүүрсний орд газруудад өрсөлдөгч гарч ирж магадгүй гэж дүгнэжээ.  “Eurasia Energies” компаниас мэдээлснээр Монголоос нүүрсээ галт тэргээр Владивосток, Находка боомтод хүргэж, тэндээсээ далайн тээврээр зөөнө.

Оросын “Эксперт РА” агентлагийн шинжээч Олег Емельченков “Алс Дорнодын дэд бүтцийн ачаалал, хязгаарлалтыг тооцвол энэ маршрут ашиггүй гэж үзэж байна. Транс Сибирийн төмөр замаар ойрын жилүүдэд их хэмжээгээр монгол нүүрс оруулах магадлал маш бага. Гэхдээ туршилт амжилттай болоод байнга хэрэгжээд эхэлбэл Энэтхэгт нийлүүлэх манай нүүрсний салбарт монгол өрсөлдөгч гарч ирнэ гэсэн үг. Үнэ буурах эрсдэлтэй” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.  


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих