“Mysteel”: Монголоос БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээ 42-58 хүртэлх хувиар өснө

Хуваалцах:
“Mysteel”: Монголоос БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээ 42-58 хүртэлх хувиар өснө

Хятадын эдийн засаг дүн, шинжилгээний “Mysteel” агентлаг дэлхийн зах зээлийн шинэ таамаглалаа гаргажээ. Шинэ таамаглалаар 2027 онд Монголоос БНХАУ-д нийлүүлэх коксжих нүүрсний хэмжээ 82-95 сая тоннд хүрч, 2025 оноос 42-58 хувь нэмэгдэх тооцоо гарчээ.  Монголын нүүрсний экспорт эрс нэмэгдэх 2 гол хүчин зүйл бий гэж тус агентлаг үзжээ.

Үүнд, Гашуунсухайт — Ганцмод гэсэн төмөр замын шинэ шугам их нөлөөтэй. Одоогийн байдлаар Монголын засгийн газар хил дамнасан тус замын ийт 291 тулгуурын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж, гүйцэтгэл 100 хувьд хүрсэн байна. Замын туршилтын тээвэр 2027 оны дөрөвдүгээр сард эхлэх юм. 

Хоёрдугаарт, БНХАУ-ын зах зээлийн хэрэгцээ. Хятадад коксжих нүүрсний хомсдол байгаа нь Монголын түүхий эд хэрэгцээтэй байхын тэмдэг гэжээ.

Хятадын коксжтх нүүрсний импортын 50 гаруй хувийг Млнгол улс дангаараа эзэлдэг. Энэ оны эхний хагаст импорт 40 сая тоннд хүрсэн бөгөөд оны эцэст 82-84 сая тонн болно.  


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих