БНХАУ дизель түлшний эрэлтийг бууруулахын тулд хүнд даацын автомашинуудаа цахилгаанжуулж эхэлжээ

Хуваалцах:
БНХАУ дизель түлшний эрэлтийг бууруулахын тулд хүнд даацын автомашинуудаа цахилгаанжуулж эхэлжээ

Хятад улс хүнд даацын ачааны машиныг цахилгаанжуулах бодлого баримталж байгаа нь дотоодын ачааны машин болон цахилгаан тээврийн хэрэгслийн аккумулятор үйлдвэрлэгчдэд шинэ боломжуудыг бий болгож байгаа ч хамгийн гол нь түлшний эрэлтийг бууруулж буй дизель түлшнээс татгалзах зорилготой ажээ.

2030 он гэхэд Хятадад хүнд даацын автомашины борлуулалтын 40 хувь, нийт паркын 20 хувь буюу 1.6 сая автомашиныг цахилгаан автомашин эзэлнэ гэж Зам тээврийн яамны цахим хуудаст мэдээлсэн байна.

Мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч "CVWorld.cn"-ийн мэдээлснээр 2025 онд цахилгаан загварууд шинэ хүнд даацын автомашины борлуулалтын бараг гуравны нэгийг бүрдүүлсэн бөгөөд татаас болон өргөтгөсөн цэнэглэгч дэд бүтцийн ачаар хоёр жилийн хугацаанд маш хурдацтай өссөн байна.

Шинэ төлөвлөгөөнд мөн "нүүрстөрөгчгүй хурдны зам"-ын нэг хэсэг болгон 2030 он гэхэд 3000 цэнэглэх болон батерейг солих станц барихад чиглэсэн эрчим хүчний дэд бүтцийг бий болгохоор зорьж байгаа аж. Аж үйлдвэрийн салбарын урьдчилсан мэдээгээр Хятад улс цахилгаан ачааны машин руу зорилтот үзүүлэлтээс ч илүү хурдацтай шилжиж магадгүй аж.

https://www.reuters.com/world/asia-pacific/china-sets-sights-heavy-truck-electrification-blow-diesel-demand-2026-06-15/


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих