Ц.Магалжав: Бөхчүүд найраа будилаанд оролцохгүй байх өөрчлөлт шинэчлэлтийг хийнэ

Хуваалцах:
Ц.Магалжав: Бөхчүүд найраа будилаанд оролцохгүй байх өөрчлөлт шинэчлэлтийг хийнэ

Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны тэргүүн Ц.Магалжав Намрын улирлын нээлтийн барилдааны үеэр үг хэлж, энэ цаг үед барилдаж буй бөхчүүдийн сахилга бат, ёс зүйн асуудлыг нэн даруй цэгцлэх шаардлагатай байгааг албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “Энэ цаг үед барилдаж байгаа бөхчүүдийн ёс зүйн асуудалд анхаарах цаг нэгэнт болжээ. Сумын болон зарим аймгийн наадам үзэгчгүй болж байгааг бүх шатандаа бид мэдэж байгаа. Иймээс энэ жилийг “ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭХ ЖИЛ” болгон зарлаж байна. Мөн бөхчүүд ёс зүйн асуудлаас гадна найраа будилаанд оролцохгүй байх хууль эрх зүйн өөрчлөлт шинэчлэлт хийхээр төлөвлөн ажиллах болсныг мэдэгдье” хэмээв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх