Эмэгтэй шигшээ баг шөвгийн наймд БНХАУ-ын шигшээтэй өрсөлдөнө

Хуваалцах:
Эмэгтэй шигшээ баг шөвгийн наймд БНХАУ-ын шигшээтэй өрсөлдөнө
Японы Аичи, Нагоя хотноо болж буй ХХ удаагийн Азийн наадамд оролцож буй Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтдоо Малайзын багийг 89:81-ээр хожиж, шөвгийн наймд шалгарлаа.
Монголын шигшээ баг Тайвань, БНСУ, Малайзын багуудын хамт С хэсэгт багтсан. Манай баг хэсгийн эхний тоглолтдоо Тайванийн шигшээд 67:76, БНСУ-ын багт 61:88-аар хожигдсон ч сүүлийн тоглолтдоо Малайзыг хожсоноор дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болсон юм. Ийнхүү Монголын эмэгтэй шигшээ баг шөвгийн наймд БНХАУ-ын шигшээ багтай тоглоно.
Монголын шигшээ баг ийнхүү хэсгийн шатанд нэг хожил, хоёр хожигдолтойгоор шөвгийн наймд шалгарч, Азийн наадмын медалийн төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлнэ.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх