
Азийн зуны спортын XX наадам өнөөдөр албан ёсоор хөшгөө нээлээ. "Imagine One Asia" уриан дор тивээрээ нэгдмэл байхыг уриалж буй спортын наадамд тус тивийн 45 улс спортын олон төрөлд энэ сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нийг дуустал өрсөлдөнө.
Манай улсаас энэ удаагийн наадамд спортын 34 төрөлд 299 тамирчин өрсөлдөхөөр Японыг зорих юм. Тэдний түрүүч нь Нагоя хотноо ирсэн бөгөөд нээлтийн ёслолд нийт 100 гаруй тамирчин, албаныхан оролцож байна.
Энэ удаагийн Азийн наадамд зохион байгуулагч Япон Улсаас хамгийн олон буюу 927 тамирчин оролцож байгаа бол
Азийн наадмын нээлтийн ёслол "Palorma Mizuho Stadium"-д орон нутгийн цагаар 18:00 цагаас эхэлсэн. Нийт 30,000 хүний багтаамжтай тус наадмын нээлтийн ёслолд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар оролцлоо.
Монголын багийн тугчаар дээд лигийн “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Ч.Тэмүүлэн, волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ П.Энххүслэн нар сонгогдсон билээ.






10 минутын өмнө

3 цагийн өмнө