
Узбекистан улсын Самарканд хотноо энэ сарын 15-27-ны өдөр болох Дэлхийн шатрын 46 дахь олимпиадад манай улс нээлттэй болон эмэгтэй ангилалд үндэсний шигшээ багаа оролцуулахаар болжээ. Монгол Улсын эрэгтэй болон эмэгтэй шигшээ баг энэ удаагийн олимпиадад таван тоглогчийн бүрэлдэхүүнтэй оролцох юм.
Олон улсын шатрын холбооны мэдээлснээр, энэ удаагийн олимпиадад нээлттэй ангилалд 208, эмэгтэй ангилалд 192 нийт 400 баг оролцохоор бүртгүүлжээ. Энэ нь тус тэмцээний дээд амжилтыг шинэчилж буй аж. Нээлттэй болон эмэгтэй ангиллаар явагдах тус тэмцээнд баг бүр үндсэн дөрвөн тоглогч, нэг нөөц тоглогчийн бүрэлдэхүүнтэй байна. Швейцар системээр нийт 11 өрөг тоглогч, багийн нийлбэр дүнгээр байр эзлэх аж.






10 минутын өмнө

3 цагийн өмнө