Натали Портман карьерынхаа эхэн үед ихээхэн шүүмжлэлд өртөж байсан тухайгаа ярьжээ

Хуваалцах:
Натали Портман карьерынхаа эхэн үед ихээхэн шүүмжлэлд өртөж байсан тухайгаа ярьжээ

Натали Портман өсвөр насандаа, ялангуяа "Оддын дайн" (Star Wars) цуврал кинонуудад тоглох үедээ авч байсан сөрөг шүүмжлэлүүдийн талаар эргэн дурсжээ.

Одоо 45 настай Портман 1999-2005 оны хооронд Жорж Лукасын бүтээсэн "Оддын дайн" цувралын гурван кинонд Падме Амидалагийн дүрийг бүтээсэн билээ. 1999 онд гарсан Оддын дайн (The Phantom Menace) киноны нэгдүгээр ангид тоглох үедээ Портман хараахан насанд хүрээгүй, өсвөр насны охин байв. Хэдийгээр тэрбээр "Оддын дайн"-д тоглохоосоо өмнө таван ч бүрэн хэмжээний кинонд дүр бүтээгээд байсан ч, карьерынхаа эхэн үед шүүмжлэлд өртөж байсан гэж үздэгээ "Harper's Bazaar" сэтгүүлийн дугаарт өгсөн ярилцлагадаа дурджээ.

"Би эрт үедээ бүтэлгүйтэлтэй нүүр тулсан нь нэг талаараа азтай хэрэг байсан. Жишээлбэл, миний тоглосон анхны кино болох 'The Professional' маш муу шүүмжлэл хүртэж, кассын орлого ч муутай байсан. Дараа нь би “Оддын дайн” (Star Wars) кинонд тоглосон. Тэр үед би 16-тай байсан бөгөөд кино маань шүүмжлэгчдийн хатуу шүүмжлэлд өртөж, “балбуулсан” гэхэд болно” хэмээн ярьсан байна.  

Портман "Harper's Bazaar" сэтгүүлд дурдсанаар, тэрбээр "Оддын дайн" (Star Wars) цувралын эхний гурван анги гарсны дараа ч карьераа орхилгүй, үргэлжлүүлж чадсан. Тус гурван ангит киноны зураг авалтын үеэр тэрбээр "Garden State", "V for Vendetta" зэрэг кинонуудад тоглож, жүжиглэлтээрээ өндөр үнэлэлт авсан байна. 2011 онд Портман 2010 оны "Хар хун" (Black Swan) кинонд бүтээсэн дүрээрээ анхны "Оскар"-ын шагналаа хүртжээ. Үүнээс өмнө 2005 онд "Ойртох тусам" (Closer) кинонд бүтээсэн дүрээрээ уг шагналд нэр дэвшиж байсан юм.

Энэ арванхоёрдугаар сард Портман "The Gallerist" хэмээх хошин төрлийн кинонд тоглож, дэлгэцнээ эргэн ирэх гэж байна. Тус кинонд тэрээр урлагийн галерейн эзэн Полина Поланскигийн дүрийг бүтээх бөгөөд "Art Basel Miami" үзэсгэлэнгийн нээлтийн үеэр тохиолдсон гэнэтийн ослыг үнэлж баршгүй урлагийн бүтээл болгон хувиргахын тулд эрс шийдэмгий алхмуудыг хийдэг. Энэхүү бүтээл нь Портманы хувьд "Apple TV"-ийн 2025 онд гарах "Fountain of Youth" адал явдалт кинонд тоглосноос хойших анхны дэлгэцийн бүтээл юм. Үүнээс өмнө тэрбээр 2023 онд "May December" кинонд дүр бүтээж байсан бөгөөд 2024 онд "Lady in the Lake" хэмээх богино цувралд тоглож, 2025 онд гарах "The Twits" хүүхэлдэйн киноны дүрд дуу оруулсан билээ.

https://www.yahoo.com/entertainment/movies/articles/natalie-portman-says-being-murdered-184031026.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих