Дунд, ахлах ангийнхныг 2027 оноос үе шаттайгаар "Үдийн хоол"-хөтөлбөрт хамруулна

Хуваалцах:
Дунд, ахлах ангийнхныг 2027 оноос үе шаттайгаар "Үдийн хоол"-хөтөлбөрт хамруулна

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 45.1 хувийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулж байна. Одоогоор зөвхөн I-Y дугаар ангийн сурагчдыг тус хөтөлбөрт хамруулж  байгаа бол дунд, ахлах ангийн сурагчдыг 2027 оноос эхлэн үе шаттайгаар хамруулахаар төлөвлөжээ.

Тодруулбал, 2027-2028 оны хичээлийн жилээс YI-YII дугаар ангийн сурагчдыг, 2028-2029 онд YIII-IX  ангийн сурагчдыг, 2029-2030 онд X-XII ангийн сурагчдыг үдийн хоолны үйлчилгээнд хамруулах тооцоо гаргасан байна. Хөтөлбөрийн хүрээнд I-Y ангийн нэг хүүхдийн өдрийн хоолны зардал одоогоор 4700 төгрөг байгаа бол 2027 оноос 5845 төгрөг болгоно. Мөн YI-YII ангийн сурагчдыг хамруулахад ирэх оны төсөвт 50 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх