
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн мэдэгдсэнээр, ОХУ зүүн Украины эзлэхийг зорьж буй бүс нутгаа бүрэн хяналтдаа авахын тулд энэ оны сүүлээр дахин 300,000 цэргийг дайчлах магадлалтай талаар мэдээлжээ. Ням гарагт хийсэн дэлгэрэнгүй мэдэгдэлдээ Зеленский "Орос улс оны эхэн үеэс хойш нийт 267,000 цэргээ алдсан” хэмээсэн байна. Энэхүү тоо баримтыг албан ёсоор баталгаажуулах боломжгүй ч Өрнөдийн албаныхны гаргасан тооцоололтой дүйцэж байгаа аж.
Ирэх сард ОХУ-д парламентын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан дахин цэрэг дайчилгаа зарлаж болзошгүй тухай таамаглал гарч байна. 2022 онд зарласан цэрэг татлага нь эсэргүүцлийн хөдөлгөөн болон залуучуудын бөөнөөр дүрвэх явдлыг өдөөж байсан юм. "Сонгуулийн дараа тэд цэрэг дайчилгаа явуулна гэдэгт бид итгэлтэй байна. Гэхдээ энэ нь томоохон хотуудад болохгүй байх гэж бид үзэж байна" хэмээн Зеленский ярьжээ.
Украины цэргийн ангиуд Донецк мужийн нутаг дэвсгэрийн 20 орчим хувийг, тэр дундаа Славянск, Краматорск зэрэг стратегийн ач холбогдолтой аж үйлдвэрийн хотуудын бүсийг хамгаалж байна. Зеленский Оросын тал Донецк мужийг бүхэлд нь эзлэн авах боломжгүй гэж үзэж байгаа аж. Тэрбээр Оросын тал Украины хойд хэсэгт орших Харьков, Сумы мужууд руу довтлох оролдлого хийж болзошгүйг мөн дурдсан байна. Баллистик пуужингийн цохилтууд нь Украины хэмжээнд энгийн иргэдийн амь үрэгдэх явдал болон дэд бүтцийн эвдрэл сүйрлийг нэмэгдүүлж байгаа бөгөөд эдгээр пуужинг устгах цорын ганц хэрэгсэл нь "Patriot" систем юм.
https://edition.cnn.com/2026/08/23/europe/zelensky-ukraine-russia-mobilization-intl





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу