Нөөц бүрдүүлэх зорилгоор 3000 тонн мах бэлтгээд байна

Хуваалцах:
Нөөц бүрдүүлэх зорилгоор 3000 тонн мах бэлтгээд байна

Засгийн газрын тогтоолоор 2027 оны хаврын хэрэгцээнд зориулж нийслэлд 15–20 мянган тонн мах нөөцлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд санхүүжилтийг гурван эх үүсвэрээр шийдвэрлэж байна. Тодруулбал, арилжааны банкны хөнгөлөлттэй эх үүсвэрээр 13 аж ахуйн нэгжид 86.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг баталж, 4,422.9 тонн мах бэлтгэх гэрээ байгуулсан бол өөрийн хөрөнгөөр 4 аж ахуйн нэгж 1,580.0 тонн мах бэлтгэх гэрээ байгуулсан. Ийнхүү нийт 17 аж ахуйн нэгж 6,002.9 тонн мах бэлтгэхээр ажиллаж байгаагаас одоогоор 3,091.0 тонныг агуулахад татан төвлөрүүлж, зээлийн гэрээт үүргийн гүйцэтгэл 69.8 хувьтай үргэлжилж байгаа аж. Мах бэлтгэж буй “Дөмөг хүнс” ХХК-ийн хувьд өнөөдрийн байдлаар агуулахдаа 510.2 тонн махыг татан төвлөрүүлжээ.

Түүнчлэн бондын эх үүсвэрээр 6 аж ахуйн нэгж 4,800.0 тонн мах бэлтгэх хүсэлт Нийслэлд ирүүлсэн байна. Ингэснээр өнөөдрийн байдлаар нийт 10,802.9 тонн нөөцийн мах бүрдүүлэх боломж бүрджээ.

Нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын мэдээллээр Засгийн газраас хүнсний хомсдол болон үнийн хэт өсөлтөөс сэргийлэх зорилгоор энэ оны төсвийн тодотголд 120 тэрбум төгрөгийг тусгаж, стратегийн болон гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг төрөөс худалдан авч нөөцлөх шийдвэр гаргасан юм. Төмс, хүнсний ногооны нөөц 92.8 хувийн гүйцэтгэлтэй байна

Стратегийн улаанбуудайн нөөцийг бүрдүүлсэн. 2026 оны намрын ургацаас нийт 12 мянган тонн төмс, хүнсний ногоо бэлтгэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 80 гаруй аж ахуйн нэгж, ногоочдоос 11,130.0 тонн буюу 92.8 хувийн гүйцэтгэлтэйгээр нөөц бүрдүүлээд байна. Үүнээс 3,570.0 тонныг Улаанбаатар хот дахь агуулахад, 7,560.0 тонныг орон нутаг дахь тариаланчдын стандартын шаардлага хангасан зооринд хүлээн аваад байна. Энэ нь намрын ургац хураалтын үеэр ногоочдын борлуулалтыг бодитоор дэмжиж, хаврын улиралд үнэ хөөрөгдөх эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтойг салбарын сайд онцлов.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх