Д.Батлут чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр дараагийн сайдад горилогчдын цуваа өргөжсөөр...

Хуваалцах:
Д.Батлут чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр дараагийн сайдад горилогчдын  цуваа өргөжсөөр...
Засгийн газрын сайд нарт сэлгээ хийх мэдээлэл удтал яригдсанаар Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргаснаа мэдэгдсэн юм. Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй…
Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа. Сайдын хувьд хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хүндээ ойр, хүнийг төв болгож ажиллав.
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийлье" хэмээн мэдэгдсэн билээ. 
Мэдэгдэлдээ хэдийгээр өөрийн хүсэлтээр  чөлөөлөгдөж байна гэсэн ч түүнийг ажлын хариуцлага алдсан гэдгээр АН огцруулахыг байнга шахаж, Н.Учралын Засгийн газраас явуулах хамгийн эхний сайдад Д.Батлутыг нэрлэж байв. Энэ дагуу тэрбээр улс төрийн шахалтаар өргөдлөө өгсөн гэдэг нь тодорхой юм.
Ерөнхий сайд Н.Учрал Батлан хамгаалахын дараагийн сайдад хэнийг томилох вэ гэдэгт тархиа гашилгаж эхэлсэн. Эх сурвалжийн мэдээллээр, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярыг сэлгэн томилно гэх яриа эрчтэй яваа.  Ж.Энхбаярын хувьд Батлан хамгаалахын сайдаар өмнө ажиллаж байсан туршлагатай. Тиймээс Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайдаар томилж, түүний оронд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Эдийн засаг хөгжлийн сайдаар томилох хувилбар яригдсан. Үүнээс гадна Батлах хамгаалах болон Эдийн засаг хөгжлийн сайдад горилогчид Төрийн ордноор, Ерөнхий сайдын өрөөгөөр эргэлдэж, сайдын суудлын төлөөх "гүйдэл"  эхэлсэн сурагтай.  
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх