
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал хоёр өдөр үргэлжилсний эцэст шийдвэрээ гаргалаа.Шүүхээс Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцсон бол С.Мандахбатыг хэрэгт холбогдолгүй гэж үзсэн байна.
Шүүхээс "Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг 2020,07,06-ны өдрийн 09:00 цагт товлолоо" гэв.
Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж байсан юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2020-07-15 16:18:02
Ж.Эрдэнэбат нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон юм бол ирвэс хамгаалагч залуугийн амь настай холбоотой ч байж мэдэх юм. Тэр талаар шалгах хэрэгтэй!!!
Зочин 2020-07-04 11:22:16
Gentniig gesgeene ugaasaa