
Францад маргаан дагуулаад байгаа тэтгэврийн шинэчлэл нь хүн ам зүйн байдал өөрчлөгдөж байгаа нөхцөлд тэтгэврийн тогтолцоог ойрын жилүүдэд тэнцвэржүүлэхэд шаардлагатай чухал нөлөөтэй гэж Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгджээ. Тэрбээр “Бид удаан хүлээх тусам байдал улам дордоно” гэсэн байна. Түүний Засгийн газар олон нийтийг шинэчлэл хийх шаардлагатай гэдэгт ятгаж чадаагүй юм. “Энэхүү шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлагатай, үүнд би таатай хандахгүй байгаа, миний хувьд ийм шинэчлэлийг хийхгүй байхыг илүүд үзэх байсан” гэж Э.Макрон хэлээд, шинэчлэлийг 2023 оны эцэс гэхэд хэрэгжүүлэхийг уриалжээ. Тэтгэврийн насныхан болон ахмад ажилтнуудын дэмжлэгийг хамгийн их хүлээдэг Макроны хэлснээр, энэ өөрчлөлтийг хийснээр 1.8 сая тэтгэвэр авагчийн “тэтгэвэр жилд дунджаар 600 еврогоор нэмэгдэж эхлэх” юм байна. Тэтгэвэрийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал Францад үргэлжилсээр байгаа билээ.