Жеймс Бондын тухай шинэ кинонд 007 туршуулын дүрд Роберт Паттинсон тоглоно

Хуваалцах:
Жеймс Бондын тухай шинэ кинонд 007 туршуулын дүрд Роберт Паттинсон тоглоно

“Amazon-MGM” компани Жеймс Бондын тухай шинэ кинондоо 007 туршуулын дүрд Их Британийн жүжигчин Роберт Паттинсоныг тоглуулахаар болсноо мэдэгджээ. Өдгөө 40 настай Паттинсон кино ертөнцийн хамгийн алдартай тагнуулчийн дүрд нэр дэвшсэн бусад жүжигчнээс насны хувьд бага зэрэг ахимаг  нь байна. Лондон хотод төрсөн Паттинсоны бүтээсэн анхны томоохон дүр нь 2005 онд дэлгэцнээ гарсан “Harry Potter and the Goblet of Fire” киноны Седрик Диггори юм.

Харин энэ онд тэрбээр сүүлийн үеийн кино урлагийн хамгийн онцлох үйл явдлуудын нэгд тооцогдож буй К.Ноланы “The Odyssey” киноны гол одуудын нэг болсон бөгөөд уг кинонд Одиссейн гол өрсөлдөгч Антинойн дүрийг бүтээсэн билээ.

Домогт тагнуулч Жеймс Бондын тухай кинонуудыг олон жилийн турш продюсерлэж ирсэн Барбара Брокколи, Майкл Уилсон нар 2025 оны хоёрдугаар сард уг цувралыг продюсерлох эрхийг “Amazon MGM Studios” компанид шилжүүлсэн юм. Тус студийг технологийн салбарын аварга компани болох “Amazon” 2022 онд “MGM” кино студийг худалдан авсны дараа байгуулсан байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих