
Томуу, томуу төст өвчний улирлын ачаалалтай холбоотойгоор нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн 154 төв уртасгасан цагаар ажиллаж буй. Ингэхдээ эрсдэлт бүлгийн иргэдийн гэрт нь очиж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж.
НЭМГ-ын дарга Н.Наранбаатар "Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллахдаа хүн үзэхгүй. Зөвхөн өндөр эрсдэлтэй гурван бүлгийн иргэдэд гэрийн эргэлт, үзлэг, эмчилгээ, хяналт хийнэ. Уртасгасан цагаар ажиллахад шаардлагатай санхүүжилтийг ЭМЯ-наас шийдвэрлэж өгсөн. 0-18 нас хүртэлх хүүхдийн томуугийн үүсгэгчид тохирсон 100 мянган төгрөгийн эмчилгээний багцыг өрхийн эмнэлгээс өгнө.
Харин найман дүүргийн 21 цэг буюу нэгдсэн эмнэлгүүд томуугийн бүсчилсэн хэлбэрийн үзлэг оношилгоог хийж байгаа" гэв.




