Зэсийн нөөц буурч, ханш нь тонн тутамдаа 15 мянган ам.долларт дөхөөд байна

Хуваалцах:
Зэсийн нөөц буурч, ханш нь тонн  тутамдаа 15 мянган ам.долларт дөхөөд байна

Лхагва гарагт зэсийн үнэ Лондон болон Нью-Йоркийн арилжаагаар түүхэн дээд түвшнээ шинэчилжээ. Өсөлтөд АНУ-ын тарифтай холбоотой болгоомжлол, Ойрхи Дорнодын мөргөлдөөн болон нийлүүлэлтийн тасалдал голлон нөлөөлсөн байна. Лондоны металлын биржид зэсийн фьючерсийн ханш тонн нь 14,858 ам.долларт хүрч, мягмар гарагт тогтоосон 14,779 ам.долларын өмнөх дээд үзүүлэлтийг давлаа. Ингэснээр тус биржид зэсийн үнэ гурван өдөр дараалан бүх цаг үеийн дээд түвшнээ шинэчилж байна. Мөн Нью-Йоркийн COMEX биржид зэсийн үнэ лхагва гарагт унц нь 6.89 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.

Урт хугацааны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдлын улмаас он гарснаас хойш зэсийн үнэ 19 хувиар өссөн байна. Сүүлийн байдлаар Лондонд зэсийн үнэ тонн нь 14,767 ам.долларт арилжаалагдаж байна. Үүнээс гадна дэлхийн зэсийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-д үйлдвэрлэлийн идэвх оргилдоо хүрдэг улирал эхэлж буй тул сүүлийн үед саараад байсан эрэлт нь сэргэх төлөвтэй. Өнгөрсөн долоо хоногт Шанхайн Фьючерсийн биржийн агуулахууд дахь зэсийн нөөц 2024 оноос хойших доод түвшинд хүрчээ. “Зэсийн үнэ 15,000 ам.долларт хүрэх зам төдийлөн саадгүй байх болов уу” гэж "Suzhou Chuangyuan Harmony-Win Capital Management" компанийн арилжааны менежер Жя Жэн онцолсон байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих