Дели автомашин эзэмшигчдэд хуучин тээврийн хэрэгслээ цахилгаан тээврийн хэрэгслээр солиход нь хөнгөлөлт олгоно

Хуваалцах:
Дели автомашин эзэмшигчдэд хуучин тээврийн хэрэгслээ цахилгаан тээврийн хэрэгслээр солиход нь хөнгөлөлт олгоно

Дели хот томоохон бодлогын хүрээнд хоёр жилийн дотор бензин хөдөлгүүртэй скутер, мотоцикл, авторикшаг хэрэглээнээс хасах, хуучин тээврийн хэрэгслээс цахилгаан тээврийн хэрэгсэл рүү шилжихэд нь  иргэдэд дэмжлэг үзүүлэх бөгөөд энэ нь агаарын бохирдлын түвшинг бууруулах зорилготой байна.

Энэтхэгийн Засгийн газраас санаачилсан энэхүү бодлогын хүрээнд цахилгаан хоёр дугуйт тээврийн хэрэгсэл, автомашин, жижиг ачааны машины худалдан авагчдыг урамшуулах, мөн цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтцийг суурилуулах ажлыг санхүүжүүлэхэд дөрвөн жилийн хугацаанд 150 тэрбум рупи (1.27 тэрбум фунт стерлинг) зарцуулахаар төлөвлөж байгаа аж. Засгийн газар энэхүү арга хэмжээний үр дүнд 2030 он гэхэд Дели хотын тээврийн хэрэгслийн дор хаяж 30 хувийг цахилгаанжуулна гэж найдаж байна.

Дели 2027 оноос эхлэн зөвхөн цахилгаан жижиг ачааны машин болон гурван дугуйт тээврийн хэрэгсэлд, 2028 оноос зөвхөн цахилгаан скутер болон мотоциклд шинэ улсын дугаар олгохоор төлөвлөж байгаа аж. 2020 оны 4-р сарын 1-нээс өмнө худалдаж авсан тээврийн хэрэгслээ цахилгаан загвараар сольсон автомашины эздэд 1060 ам.доллароос (840 фунт стерлинг) дээш үнийн дүнг шинээр худалдаж буй тээврийн хэрэгслийн үнээс хасах урамшуулал олгох юм байна. Гурван сая рупи (25,400 фунт стерлинг) хүртэлх үнэтэй батерейтай цахилгаан тээврийн хэрэгсэл худалдан авагчид замын татвар болон бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд энэ нь ихэвчлэн автомашины үнийн 4-10 хувьтай тэнцэнэ.

Цахилгаан скутер болон мотоцикл худалдан авагчид бодлогын эхний жилд 30,000 рупи (254 фунт стерлинг)-ийн бэлэн мөнгөний урамшуулал авах бол гурав дахь жилдээ 10,000 рупи (85 фунт стерлинг) болж буурах аж. Хосолсон хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг бодлогод оруулаагүй бөгөөд 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэж тооцоолж байна.

Дели хот нь 2025 онд дэлхийн хамгийн их бохирдолтой томоохон хотуудын IQ Air-ийн жилийн индексийг дахин тэргүүлж, PM2.5 бохирдуулагч бодисын дундаж агууламж жилийн турш 99.6 мкг/м3 хүрсэн нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөсөн жилийн удирдамжаас 59 дахин их байна. Хамгийн их өртсөн өвлийн саруудад хотын агаарын чанарын индекс тогтмол 500-аас давдаг. Дели хотын зам дээрх хэдэн арван сая тээврийн хэрэгслийн гуравны хоёроос илүү хувийг голчлон бензин болон чулуужсан хийгээр ажилладаг скутер, рикша эзэлдэг.

Байгаль орчныг хамгаалагчид уг төлөвлөгөөг сайшааж байгаа ч энэ нь бохирдлын зөвхөн нэг хэсгийг л хамарч байгаа бөгөөд агаарын бохирдол нь үүнээс хамаагүй гүнзгий асуудал гэдгийг анхааруулж байна.

https://www.independent.co.uk/asia/india/delhi-ev-policy-petrol-car-air-pollution-b3006552.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих