АСЕАН-ы олон орон түлш авахын тулд Москвад хандаж, “баавгай” нөлөөгөө томруулсаар байна

Хуваалцах:
АСЕАН-ы олон орон түлш авахын тулд Москвад хандаж, “баавгай” нөлөөгөө томруулсаар байна

Ормузын хоолой дахь сөргөлдөөн үргэлжилсээр байгаа тул Зүүн өмнөд Азийн орнууд түлшний хомсдолоо нөхөхийн тулд Орос руу хандсан нь Москваг тус бүс нутагт нөлөөгөө нэмэгдүүлэхэд хүргэж магадгүй байна. Оросоос Филиппинд газрын тос нийлүүлж эхэлсэн бол Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим 4-р сарын 18-нд тус улсын төрийн өмчит газрын тосны аварга Петронас Оросоос газрын тос худалдан авах талаар хэлэлцээ хийж, дотооддоо хангалттай нийлүүлнэ гэж мэдэгджээ.

Мөн 4-р сарын 13-нд Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субианто Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Москвад уулзаж, түүхий нефть, шингэрүүлсэн шатдаг хий (LPG) импортлохоо илэрхийлжээ. Ойрхи Дорнодын дайны улмаас дэлхийн нефтийн экспортын тавны нэг орчмыг тээвэрлэдэг Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөдөлгөөн бараг зогсоход хүргэсэн. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр эдгээр экспортын 80 хувь нь Ази руу чиглэсэн байдаг тул Азийн орнуудад онцгой нөлөөлсөн.

Оросын  үлдсээсэн “мөр” нэмэгдсэн үү

Жакарта, Ханой, Нейпитау зэрэг хотууд түлш хайхаар Москваг зорин ирж байгаа тул энэ нь Москвагийн бүс нутагт илүү их нөлөө үзүүлэх замыг нээж өгнө гэдгийг Доктор Киронска онцолжээ.  Жакартад төвтэй нэн чухал үйлчилгээний шинэчлэлийн судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Фабби Тумива "Их 7-гийн орнуудтай үргэлжилсэн хурцадмал байдал дунд Орос  эрчим хүчний экспортоо ашиглаж,  дэлхийн өмнөд бүстэй харилцаагаа стратегийн хувьд бэхжүүлэхэд ашиглаж байна"  гэжээ.

Доктор Киронска АСЕАН-ы гишүүн орнуудад Оросын шатахууны экспортыг нэмэгдүүлэх нь Орост нөлөө хараат байдлыг бий болгож болохыг тодотгожээ. Мьянмар-Оросын бие даасан шинжээч, доктор Вай Ян Фё Наинг АСЕАН-ы Оростой хамтын ажиллагаа нэмэгдэж байгаа нь үр өгөөжөө өгч магадгүй гэж үзэж байна. Тэрбээр

 "Орос өрийн шууд нөлөөлөл үзүүлэхээс илүүтэй зэвсэг, технологи нийлүүлэхэд анхаарч байгаа тохиолдолд энэ харилцааг харилцан ашигтай гэж үзэж болно" гэжээ.

https://www.straitstimes.com/asia/se-asia/as-more-asean-states-turn-to-moscow-for-fuel-will-the-bear-loom-larger-in-the-region?ref=top-stories


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих