
"Asia Society Policy Institute"-ийн ахлах судлаач Нийл Томас болон түүний хамтран зүтгэгчид болох Лобсанг Церинг, Шэнъю Ван нарын тооцоолсноор Ши Жиньпин төрийн албан хаагчдын дунд явуулсан цэвэрлэгээгээрээ дээд амжилт тогтоосон бөгөөд 2022 онд Төв хорооны бүрэн эрхт гишүүнээр сонгогдсон цэргийн салбарын 44 албан тушаалтны 42 нь мөн адил албан тушаалаасаа буусан эсвэл сураггүй алга болсон байна.
Төв хороо 2022 онд 370 гаруй бүрэн эрхт болон орлогч гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Томас болон түүний багийнхны тооцооллоор, энэ долоо хоногийн хуралд оролцох гишүүдийн ирц 80 хувиас доош буусан байж магадгүй бөгөөд энэ нь 1976 онд хуучин удирдагч Мао Зэдуны засаглал өндөрлөснөөс хойших бүх хурлуудын түүхэн дэх хамгийн бага ирц болж болзошгүй аж. Мөн албан тушаалдаа үлдсэн хүмүүст тавих шаардлага, хяналт чангарах төлөвтэй байна.
Томасын таамаглаж байгаагаар, төсвийн зарцуулалт болон томоохон төслүүдэд тавих хяналт чангарч, авлигыг илрүүлэхэд технологийн хэрэглээ нэмэгдэхийн зэрэгцээ Ши Жиньпиний тэргүүлэх зорилтуудыг биелүүлж чадаагүй албан тушаалтнуудад илүү хатуу хариуцлага тооцох магадлалтай байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу