Toyota Crown маркийн автомашин хулгайлсныг илрүүлэн, шалгаж байна

Хуваалцах:
Toyota Crown маркийн автомашин хулгайлсныг илрүүлэн, шалгаж байна

Сүүлийн өдрүүдэд автомашин хулгайлах төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байна. Тухайлбал, Энэ оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Хашааны гаднаас автомашин хулгайд алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажлыг шуурхай зохион байгуулж, 28 настай, “З” нь Toyota Crown маркийн автомашин хулгайлсныг илрүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн автомашинаа хяналтын камертай газарт машинаа байршуулан асаалттай орхихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй!


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх