Европын олон хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж байна

Хуваалцах:
Европын олон хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж байна

Европын Милан, Мадрид, Лиссабон, Тирана зэрэг хотуудад олон төрлийн эсэргүүцлийн жагсаал, цуглаанууд үргэлжилж байна. Жагсагчид тэтгэвэр, орон сууц, боловсрол, авлигатай холбоотой асуудлууд болон дайныг эсэргүүцэх байр сууриа илэрхийлэн гудамжинд гарсан нь тус тив даяарх олон янзын асуудал, бухимдлыг харуулж байна.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хориг тавьж, цагдаагийн хүчийг дайчлан ажиллуулсан хэдий ч Францын хэд хэдэн хотод болсон жагсаал хүчирхийлэл, мөргөлдөөнд шилжээд байна. Үүний улмаас 2400 орчим хүн баривчлагдаж, аюулгүй байдлын хүчний 1000 орчим алба хаагч, мөн зөвхөн Парис хотын хувьд гэхэд 100 орчим жагсагч болон энгийн иргэн гэмтэж бэртсэн байна.

Албанийн нийслэл Тирана хотод Засгийн газрын эсрэг шинэ эсэргүүцлийн жагсаал болж, олон мянган хүн цугларсан бөгөөд цагдаа нар цугласан олныг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ. Эрх баригчдын мэдээлснээр, 300 гаруй жагсагч болон цагдаагийн алба хаагч гэмтэж бэртжээ.

Италийн хэд хэдэн хотод эсэргүүцэгчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гараад байна. Милан, Ром, Турин, Неаполь, Болонья, Флоренц хотуудад олон мянган хүн гудамжинд гарч жагссан бөгөөд эсэргүүцэгчид цагдаагийн албан хаагчид руу шилэн лонх, чулуу, салют шидсэн нь мөргөлдөөн гарах шалтгаан болжээ. Испани, Португаль улсуудад иргэд тэтгэврийн эрх болон орон сууцны үнэтэй холбоотойгоор жагсаад байна. Мадрид хотод жагсагчдын дэвшүүлсэн гол шаардлагуудын дотор тэтгэврийн нэмэгдлийг бодит инфляцтай уялдуулах, тэтгэврийн доод хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлэх, хүйсээс хамаарсан тэтгэврийн зөрүүг арилгах, мөн улсын тэтгэврийн тогтолцоог хувьчлалаас хамгаалах зэрэг асуудлууд багтаж байна.

https://www.yahoo.com/news/world/articles/protests-sweep-across-europe-france-204657477.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих