ЦЕГ: Цэргийн алба хаагчийг хөнөөсөн этгээдийг цагдан хорьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна

Хуваалцах:
ЦЕГ: Цэргийн алба хаагчийг хөнөөсөн этгээдийг цагдан хорьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна

Сураггүй болоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн цэргийн алба хаагч бусдын гарт амиа алдсан байдалтай олдсон.

Тэгвэл ЦЕГ-аас дээрх хэргийн талаар "Цагдаагийн байгууллагад өнгөрсөн наймдугаар сарын 19-ний өдөр “Манай хүү Л нь долоодугаар сарын 9-нд гэрээсээ гарч яваад одоо болтол сураггүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Эрэн сурвалжлах ажиллагааны явцад амь хохирогч Л-ийг энэ долоодугаар сарын 10-нд Г нь согтуурсан үедээ маргалдаж, хутгалж, амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлж, сэжигтэнг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тус хэрэгт холдогдуулан шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа Баянзүрх пдүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжилж байгаа" гэв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх