THE HU хамтлаг ЮНЕСКО-ийн тайзнаа "Энхтайвны төлөө" дуугаа өргөлөө

Хуваалцах:
THE HU хамтлаг ЮНЕСКО-ийн тайзнаа "Энхтайвны төлөө" дуугаа өргөлөө

Монгол Улсын Соёлын элч, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт “The HU” хамтлаг Франц Улсын нийслэл Парис хот дахь ЮНЕСКО-ийн төв байранд “Энхтайвны төлөө дуугаа өргөе” уриан дор тусгай тоглолтоо өчигдөр толилууллаа. 

Тоглолтын үеэр “The HU” хамтлаг морин хуур, товшуур, хөөмий зэрэг Монголын уламжлалт хөгжмийн өвийг орчин үеийн рок хөгжимтэй хослуулсан “Хүннү рок” урсгалаа толилуулж, үндэсний түүх, соёлын өвөрмөц онцлогийг олон улсад сурталчлан таниулав. 

ЮНЕСКО-оос 2022 онд “Энхтайвны төлөөх уран бүтээлч” цолоор өргөмжилсөн “The HU” хамтлагийн энэхүү тоглолт нь хөгжмийн урлагаар дамжуулан энх тайван, эв нэгдэл, соёлын олон талт байдлыг дэмжсэн онцлох үйл явдал боллоо. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх