Гурван настай дагавар хүүгээ хөнөөсөн М.Энхбилэгт бүх насаар нь хорих, ээжид нь хоёр жилийн хорих ял оноов

Хуваалцах:
Гурван настай дагавар хүүгээ хөнөөсөн М.Энхбилэгт бүх насаар нь хорих, ээжид нь хоёр жилийн хорих ял оноов

2023 оны гуравдугаар сарын 6-нд М.Э гэх этгээд Баянгол дүүргийн X хороонд байрлах гэртээ гурван настай дагавар хүүг хүчиндэхийг завдсан улмаар энэ үйлдлээ нуун далдлах зорилгоор онц, харгис хэрцгийгээр зодож, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийн амийг хөнөөсөн ноцтой хэрэг гарсан.

Уг хэргийг шүүх анхан шатны ххуралдаан болж, хойд эцэгт нь бүх насаар хорих, төрсөн ээжид нь хоёр жилийн хорих ял оноосон байна. Сийрүүлбэл, 

"Прокурорын газраас иргэн М.Э-г “2023 оны гуравдугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байрлах ..... хотхоны ..... тоотод байрлах гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн дагавар хүү болох 3 настай эрэгтэй Ц.Б-г хүчиндэхийг завдсан, уг үйлдлээ нуун далдлах зорилгоор үл ялих зүйлээр шалтаглан зодож алсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор онц, харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны гуравдугаар сарын 02-ны өдрийн хооронд мөн тоотод байрлах гэртээ дагавар хүү болох гурван настай эрэгтэй Ц.Б-г үгэнд ордоггүй гэх шалтгаанаар газар мөргүүлэх, хана руу шидэх, гарыг нь өргүүлж зогсоох, суниалгах зэргээр удаа дараа хэрцгий харилцсан гэмт хэрэгт буруутган ял төлөвлөсөн байна.

Иргэн Ц.Л-г “2023 оны гуравдугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байрлах ..... хотхоны ..... тоотод өөрийн төрсөн хүү болох гурван настай эрэгтэй Ц.Б-г бусдад зодуулсан байхад хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлээгүйн улмаас 2023 оны аравдугаар сарын 20-ны өдөр эрүүл мэндэд нь учирсан хүнд гэмтлийн улмаас хохирогч Ц.Б-н тархи дарагдан үхжиж, тархины үйл ажиллагаа сэргэхгүйгээр нас барсан гэмт хэрэгт” тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна. 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх