Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт харамсаж буйгаа илэрхийллээ

Хуваалцах:
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт харамсаж буйгаа илэрхийллээ

Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минорү аравдугаар сарын 26 буюу өнөө өглөө хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Монголын зүүн хэсэгт гарсан өргөн хүрээний хээрийн түймрийн хохирлыг ноцтойгоор хүлээн авч үзэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлж, түймэрт өртсөн бүс нутгийг сэргээхэд Японы Засгийн газар бүхий л талаараа хамтран ажиллах хүсэлтэй байгааг мэдэгдсэн байна.

Тэрээр түймрийн шалтгааныг холбогдох байгууллагууд шалгаж байгааг дурдаад, хохирол амссан бүс нутгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааг хэрэгжүүлэх боломжтойг онцолжээ.

Үүнээс өмнө буюу аравдугаар сарын 22-нд Японоос Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мөн түймрийн улмаас учирсан хохиролд сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд хохирлын хэмжээ их байгаад санаа зовж буйгаа дурдахын зэрэгцээ Монголын ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хохирсон бүс нутгийг сэргээх чиглэлээр Мобиком компанитай хамтран ажиллах боломжийг идэвхтэй судлахаа мэдэгдсэн юм.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх