ЗГ: Ямааны годрон өвчнөөр малаа устгалд оруулсан малчдын нөхөн төлбөрт 5.3 тэрбумыг шийдвэрлэлээ

Хуваалцах:
ЗГ: Ямааны годрон өвчнөөр малаа устгалд оруулсан малчдын нөхөн төлбөрт 5.3 тэрбумыг  шийдвэрлэлээ

2026 оны тавдугаар сард Дорноговь аймгийн Хөвсгөл сум, есдүгээр сард Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сум, Төв аймгийн Албанбулаг суманд ямааны годрон өвчин гарсантай холбогдуулан Улсын Онцгой комиссоос нийт 58 малын 26840 толгой ямааг зориудаар устган, устгалын цэгт булшилж, халдваргүйтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33.1.2.4-т “зайлшгүй шаардлагаар төхөөрсөн малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 40 хувь, гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан мал, тэжээвэр амьтны тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр” гэж, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ын 9.3-т “Зориудаар устгасан малын нөхөн төлбөрийг тооцохдоо хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоохын өмнөх сард тухайн аймгийн статистикийн газраас гаргасан малын үнийн судалгаанд үндэслэнэ” гэж заасны дагуу нөхөн олговрыг тооцлоо.

Ийнхүү Засгийн газрын хуралдаанаар  зориудын устгалд Говь-Алтай аймгийн Цогт сумын 47 өрхийн 23,358, Дэлгэр сумын 5 өрхийн 1,999, Төв аймгийн Алтанбулаг сумын хоёр өрхийн 751, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын дөрвөн өрхийн 732, нийт 58 малчин өрхийн 26,840 толгой ямааг хамруулсан нөхөн төлбөрт нийт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх