Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

Хуваалцах:
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 27-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. 

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи төв, говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Завхан, Идэр, Заг-Байдраг голын эхээр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын хөндийгөөр +4...+9 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +1...+3 градус дулаан байна. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх