Улаанбаатар хотод өдөрт дунджаар 350-400 мянган автомашин хөдөлгөөнд оролцож, автомашины зогсоол дүүрэн, хүртээмжгүйгээс зогсоол хайхдаа дунджаар 10-20 минут зарцуулж байна. Нэг авто зогсоолд 26 машин оногдож байгаа зогсоолуудыг ухаалгаар автоматжуулах шийдэлгүйгээс “менежменттэй зогсоол”-ын хомсдол бий болоод байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд гар утасны аппликейшнээр зогсоолын байршил, сул зогсоолын мэдээллийг авч, урьдчилан захиалга өгөх, зогсоол эзэмшигчдийн хувьд тогтмол орлого олох боломжийг бүрдүүлжээ.

Тус аппликейшн нь хэрэглэгч машинаа байрлуулах хүртэл "түгжигдсэн" горимоор зогсоолыг хадгална, зогсоод төлбөрөө төлөх хүртэл дахин "түгжигдсэн" горимд орж төлбөр төлөгдмөгц буцаад хаалт бууж ажиллах хялбар шийдэлтэй. Цахилгаан автомашин эзэмшигчид цэнэглэгч хайж хотын түгжрээнд цагаа үрэхгүйгээр “Мэргэн Савдаг Qparking” системээр тоноглогдсон зогсоол бүрээс цахилгаан автомашин цэнэглэгчийг ашиглах боломжтой. Мөн, цахилгаан биш автомашин цэнэглэгчийг таглан хаадаг байсан асуудлыг шийдэж байгаа учраас, цахилгаан цэнэглэгч таныг ирэхэд үргэлж бэлэн байдалтай байх болно.

"Хамтдаа ирвэс, мазаалайг аварч, халиун бугыг үржүүлье" уриан дор төсөл хэрэгжүүлж өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой багцууд гаргажээ.
Энд дарж санхүүжүүлнэ үү: https://www.fundea.mn/projects/sem/mergen-savdag-qparking/fund?selected=663fa41cc2b7cfd3a6228b62&ssr=undefinedүлдсэн багцыг дээрх линкээр харна уу


.jpg)




