Эрхүүд гарсан нөхцөл, байдал Монгол Улсад үүсэх эрсдэлийг “БАГА” гэж үнэлжээ

Хуваалцах:
Эрхүүд гарсан нөхцөл, байдал Монгол Улсад үүсэх эрсдэлийг “БАГА” гэж үнэлжээ

ОХУ-ын Эрхүүд гарсан нөхцөл, байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийжээ. Мэдээлэлд “Хөрш улс болох ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборант тарваган тахал өвчний улмаас нас барсан байж болзошгүй тухай мэдээлэл 2026 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. Үүнтэй холбогдуулан Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тус хүрээлэнд хандаж, албан ёсны мэдээлэл хүсэхэд ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний сайн сайхан байдлын хяналтын холбооны алба уг үйл явдалтай холбогдуулан хянан шалгалт хийж, тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдаагүй тухай мэдээллийг цахим шуудангаар ирүүллээ” гэжээ.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран Эрүүл мэндийн сайд, Монгол Улсын Шадар сайдын хамтарсан А/218/134 дүгээр тушаалын дагуу эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийлээ. Эрсдэлийн үнэлгээгээр Монгол Улсад үүсэх эрсдэлийг “БАГА” гэж үнэлсэн байна.

Эрсдэл бага байгаа хэдий ч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тандалт, хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас холбогдох байгууллагуудад дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэл хүргүүллээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих