Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Хуваалцах:
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Шүүхээс УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм. 

Шүүхийн энэхүү шийдвэрийг Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны хурлаар хэлэлцжээ. Дэлхийн 170 гаруй улсын парламентыг нэгтгэдэг Олон улсын парламентын холбооны парламентын гишүүдийн хүний эрхийн хороо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар албан ёсоор хэрэг нээжээ. Хороо түүний эсрэг үүсгэсэн эрүүгийн хэрэгт санаа зовж байгаагаа илэрхийлж, хилийн хоригийг нь цуцлахыг холбогдох байгууллагуудад уриалсан байна. ОУПХ Монгол Улсын парламентын гишүүний асуудлаар хэрэг нээсэн нь ховор тохиолдол юм.

Хороо гомдлыг хүлээн авахдаа уг асуудал заналхийлэл, айлган сүрдүүлэх үйлдэл, мөрдөн шалгах шатанд хуулийн зохих журмыг зөрчсөн, шударга шүүхээр шүүлгэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх болон зорчих эрх чөлөөг зөрчсөн, парламентын гишүүний халдашгүй байдлыг хүндэтгээгүй, мөн парламентын бүрэн эрхийн хэрэгжилтэд саад учруулсан бусад үйлдлийн тухай гомдол бөгөөд эдгээр нь хорооны бүрэн эрхэд хамаарна гэж үзсэн байна. Хороо шийдвэрээ ОУПХ-ны Удирдах зөвлөлд батлуулахаар зөвлөмж болгожээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх