Зэсийн ханш тонн нь 14.540 ам.долларт хүрч өсжээ

Хуваалцах:
Зэсийн ханш тонн нь 14.540 ам.долларт хүрч өсжээ

Лондоны металлын бирж дээр шар металлын үнэ баасан гарагт 1.6 хувиар өсөж, тонн тутамд 14,540 ам.долларт хүрсэн байна. Хятадын нөөц бага хэвээр байгаа бол импортын эрэлтийн хэмжээ дөрвөн жилийн дээд хэмжээнд хүрээд байна. АНУ руу металлын их хэмжээний урсгал орж ирж байгаа нь бусад газруудад шар металлын нийлүүлэлтийг хязгаарлаж байгаа бол худалдаачид Чили дэх “Antofagasta Plc”-ийн Сентинелла уурхайд ажил хаялтыг ажиглаж байна.

"Antofagasta" компанийн "Centinela" уурхайн үйлдвэрчний эвлэлүүд гурав дахь өдрөө үргэлжилж буй ажил хаялтын улмаас үйлдвэрлэлийн хэмжээ хэдхэн долоо хоногийн дотор мэдэгдэхүйц буурч болзошгүй байна. Бусад төрлийн металлын үнийн хувьд харилцан адилгүй буюу өсөлттэй байлаа. Хөнгөн цагаан 0.1 хувиар буурч тонн нь 3,048.50 ам.доллар болсон бол никель 0.4 хувиар өсөж 15,622 ам.долларт хүрчээ. Үнэт металлуудын ханш бэхжиж, алтны спот үнэ 1.7 хувиар, харин мөнгөний үнэ 3.1 хувиар тус тус өссөн байна.

https://www.mining.com/web/copper-price-heads-for-a-weekly-gain-on-mine-supply-risks-china-demand/


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих